Уйтгартай биш хөгжилтэй аргаар ангиараа суралцах шинэлэг арга зүйг комик номууд дээрээ тулгуурлан ангийн орчинд нэвтрүүлж эхлээд байна. Сүүлийн 9 жилийн ажиглалт судалгаа, 3 жил ангийн орчинд хийсэн туршилт дээр үндэслэн энэхүү хөтөлбөрөө санаачилсан Динза, Цондоолойгийн анд найзууд 1-р анги, 2-5, 6-12-р ангиуддаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
2.8 сая уншигчтай “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” комикын бяцхан уншигчид 3-4 насандаа үелэж биш ҮГЭЭР уншиж сурсан бодит жишээ цөөнгүй. Тэгвэл зургаан настай хүүхдүүд 8 сарын турш 21 ном хөгжилтэйгөөр хурдан уншиж сурах боломжийг бүү алдаарай. Харин 2-5, 6-12 ангиуд тус бүр 67 номыг (”Цондоолой Цүндээлэй хоёр”-21, Динза-46) шинжлэх ухаанч, хайрлаж энэрэх үзлээр судлах юм. Цаасан ном уншихаас гадна сонирхолтой анимейшн, зурагт контентуудыг төслийг санаачлагчид багш нарын хүсэлтээр нийлүүлэхээс бол үйл явдлыг төсөөлөн зурах Буддаг ном, номын тэмдэглэл, зохиолын өрнөлийг үргэлжлүүлэн бичих бүтээлч дасгал ажлын дэвтэр, тэмдэглэлт баярын бэлгүүд, эрдмийн баярын үзэсгэлэн, танилцуулгыг хөтөлбөрийг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчлан таниулах юм. Мөн комик номуудыг англи хэл дээр судлах боломжтой.. Боловсролын тэгш хүртээмжийг хангах үүднээс төлбөрийг сар бүр болон нэг дор гэсэн хоёр нөхцлөөс сонгоорой.