Найман өөр сар найман төрлийн чадвараа хөгжүүлэх хосгүй боломжтой танилцаарай. Ховард Гарднерийн олон талт оюун ухааныг хөгжүүлэх онол дээр үндэслэсэн тус клуб нь хүүхдүүд хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх тавлаг орчинд “Багш бүхэн сэтгэл зүйч” сургалтаас итгэмжлэгдсэн сурган хүмүүжүүлэгчдийн удирдлага дор сар бүр 10 буюу найман сарын туш 81 номыг хөгжилтэйгөөр сонгон судлах юм. Хичээлийг сонирхолтой болгох сар бүрийн онцлогтой танилц!
- 2025 оны 10-р сар, Байгаль орчны сар: Комик номоо уншиж судлах явцдаа хүүхдүүд байгальд хичээллэн, ХААИС-ийн ухаалаг хүлэмжид цэцэг тарих юм. - 2025 оны 11-р сар, Зураглал, орон зайн сар: Хүүхдүүдийн зурсан зургаар бүтээл гаргана. - 2025 оны 12-р сар, Хэл зүйн сар: Хүүхэд бүрийн захидлаар олон нийтэд зориулсан дижитал үзэсгэлэн зохион байгуулж, анги бүр зургийн цомог, хүүхэд бүр шинэ жилийн бэлэг гардана. - 2026 оны 1-р сар, Хөгжмийн сар: Өвлийн амралтаараа хүүхдүүд хөгжмөөр сэтгэлээ илэрхийлж сурна. - 2026 оны 2-р сар: Хүн хоорондын сар: Цагаан сарын видео мэндчилгээг бяцхан үрээсээ хүлээн аваарай. - 2026 оны 3-р сар, Гэр бүлийн сар: Хичээл дээр тарьсан цэцэг, бичсэн захидлаа ээждээ бэлэглэнэ. - 2026 оны 4-р сар, Логик, математикийн сар: Өгүүлбэртэй бодлого бодох айдсаасаа салж, Динзагийн хөгжилтэй бодлогоор толгойгоо сэргээнэ. - 2026 оны 5-р сар, Биеийн хөдөлгөөний сар: Иог, бясалгалд сурацлан, Нарны бүжиг бүжиж сурна. Нэг сард ердөө 257,000 төгрөгөөр таны хүүхэд гайхалтай ур чадварт суралцах болно.