“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикууд анхны уншигчдадаа зориулан “Мэдлэг бэлэглэе” талархлын хөтөлбөрөө 2024 онд анх зарласан юм. Тус комикын анхны уншигчид их дээд сургуулийн оюутнууд болж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө суралцаж буй энэ л үед тэднийг дэмжин, сургалтын тэтгэлэг хуримтлуулах зорилгоор санаачилсан хэрэг. Эхний жилд 100 гаруй оюутанд, хоёр дахь жилдээ 30 гаруй оюутанд нийт 200.000.000 гаруй тэтгэлгийг номын болон нэрийн бүтээгдэхүүний орлогоосоо хуримтлуулж чадсан юм.