Энэ зуны туршид таны 6-12 насны хүүхдэд нэн хэрэгтэй “Багштайгаа уншъя” номын клуб хичээллэх гэж байна. Уг клубыг монголын 20 жилийн туршлагатай шилдэг багш нар хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллах шинэлэг арга барилаар удирдан явуулж хүүхдэд тань бага ангийн академик чадвар болон хөгжил төлөвшлийн үнэт чанаруудыг олгох болно. Боловсролын үндсэн гол чадвар болох унших, уншсанаа ойлгох, илэрхийлэх, ойлгосноо хэрэгжүүлэх дадалд багаас нь сургах орчин үеийн арга зүй, номын ертөнцөд байгаа мэт орчин, Монгол хүүхдийн сэтгэлгээнд онцгой тохирдог үндэсний комик бүтээлүүд болох “Цондоолой Цүндээлэй”, “Динза” комик цувралууд, эдгээрийн хайр татам дүрүүдээр үлгэрлэн заах анимэйшн, дуу хөгжим, зураг урлал, IQ карт, багаараа ажиллах сонирхолтой хөтөлбөрүүд, бэлэг урамшуулал бүгд багтсан. Дүрээр дамжуулан хүүхдэд сэтгэл хөдлөл, ёс суртахуун, зан төлөв, харилцаа, өөрийгөө болон бусдыг ойлгох чадварыг үлгэрлэн сургадаг энэ аргаар хүүхдийн хичээлийн хоцрогдол, ойлгоогүй хичээлийг ч хялбархан ойлгуулж чаддаг төдийгүй “сурах чадваргүй”, “хүмүүжлийн доголдолтой” гэж гоочлогддог хүүхдүүдийг ч хялбархан сургаж хөгжүүлж чаддаг онцлогтой хөтөлбөр. Номын олон сайн анд нөхөд хөгжилтэй орчин, хүүхдийг хайраар сургадаг шидэт багш нар хүлээж байна.
Сургалтын хугацаа: 1 курс үргэлжлэх хугацаа: 5 хоног/20 цаг/ Сургалт: 6/23-с эхлэн 8/29 хүртэл өөрт тохирох өдрүүдээ сонгоорой. Өдрийн үргэлжлэх цагууд 10:00 – 13:00 14:00 – 17:00 Сургалтын төлбөр: Өдрийн сургалт: - 4 цагийн сургалт + 4 номтой = 52,400₮ - 8 цагийн сургалт + 7 номтой = 99,200₮ Курс сургалт: - 5 хоног /20 цаг/ + 21 номтой = 327,600₮